Энэ жилийн хөтөлбөрийн онцлог нь их, дээд сургуулийн төгсөх болон төгсөхийн өмнөх курсын бүх оюутнууд өргөнөөр оролцох боломжтой ба шалгарсан оюутан бүрт хичээлийн жилийн турш нийт 800 мянган төгрөгийн тэтгэлэг олгохын зэрэгцээ М-Си-Эс Группын харьяа аль нэг компанид үйлдвэрлэлийн буюу дипломын дадлага хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах боломжоор хангах юм.
Шалгаруулалт нь тест, ярилцлага зэрэг 3 үе шаттай явагдах бөгөөд 5 сарын 14, 15-нд тестийн шалгалт МУИС, СЭЗДС, ХААИС, ШУИТС-КтМС-ийн хичээлийн байранд 09.00 цагаас нэгэн зэрэг эхэлнэ. Харин оюутан Танд www.mcs.mn хаягаар орж, дадлагын тесттэй танилцан, урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна. Шалгарсан 30 оюутанд тэтгэлэг, амжилттай оролцсон 10 оюутанд ажлын байрны урилга гардуулах ёслол 2011 оны 5 сарын 26-нд Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Сэнтрал Тауэрт болно.