ШУТИС төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуй нэгж их сургуулийн хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, байгууллагуудад хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгооор ШУТИС-ийн Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвөөс Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран 2011 оны 5 дугаар сарын 20-нд "ШУТИС-Төгсөгчдийн ажлын байр" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт ажил олгогч аж ахуйн нэгжүүд болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, МСҮТ, Коллежууд оролцоно. Байгууллагуудын зүгээс ажилд сонгон шалгаруулах бодлого, ажлын байранд тавигдах шаардлага ур чадваруудыг ажлын байрны сул орон тооны хамт танилцуулж, ажлын байрны сонгон шалгаруулалт явагдана. Сургалтын байгууллагын зүгээс төгсөгчдийнхөө мэргэжил ур чадварын талаарх мэдээллийг ажил олгогч байгууллагуудад нээлттэй байдлаар танилцуулан цаашид ажил олгогчидтой хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар яриа хэлэлцээр зохион байгуулах, Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх, зэрэг үйл явдлууд болно.
Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг ШУТИС-Төгсөгчдөөс ажиллах хүчний нөөцөө бүрдүүлнэ үү хэмээн урьж байна.
Бид ажиллах хүчний тогтвортой байдлыг дэмжин ажилладаг. Үйл ажиллагааны удирдамжийг энд дарж татаж авна уу.
ШУТИС –ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ